Friday, July 8, 2011

Даагатай бөх

Үндэсний их баяр наадамд амжилттай сайхан барилдаж, улсын начин цол хүртсэн бөхчүүдийн хамгийн залуу хүчтэнг Монголын залуучуудын холбоо хурдан удмын даагаар мялаадаг уламжлалтай бөлгөө.

1994 оноос эх улбаатай энэхүү шагналыг хүртсэн хүчит бөхчүүдээс өдгөө нэг аварга, гурван арслан, нэг заан, гурван харцага төрөөд буй.

1994 он

Д.СУМЬЯАБАЗАР /улсын аварга/

/Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. 20 настайдаа/

1995 он

Ц.БАЯНМӨНХ /улсын начин/

/Увс аймгийн Хяргас сумын харьяат. 21 настайдаа/

1996 он

Н.АЛТАНСҮХ /улсын харцага/

/Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат. 22 настайдаа/

1997 он

Г.ЭЛБЭГ /улсын харцага/

/Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат. 23 настайдаа/

1998 он

Б.ГАНБАТ /улсын арслан/

/Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат. 22 настайдаа/

1999 он

Д.СЭРЖБҮДЭЭ /улсын начин/

/Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. 23 настайдаа/

2000 он

Б.ОДХҮҮ /улсын начин/

/Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат. 23 настайдаа/

2001 он

Х.МӨНХБААТАР /улсын арслан/

/Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат. 20 настайдаа/

2002 он

Д.АЗЖАРГАЛ /улсын арслан/

/Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат. 24 настайдаа/

2003 он

Ж.ГАНСҮХ /улсын начин/

/Дорнод аймгийн Халхгол сумын харьяат. 22 настайдаа/

2004 он

Т.ЭНХТУЯА /улсын начин/

/Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат. 22 настайдаа/

2005 он

Д.БАТБОЛД /улсын харцага/

/Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат. 26 настайдаа/

2006 он

М.ӨСӨХБАЯР /улсын заан/

/Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат. 22 настайдаа/

2007 он

Ж.БАТ-ЭРДЭНЭ /улсын начин/

/Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат. 21 настайдаа/

2008 он

Ш.ТОГТОХБАЯР /улсын начин/

/Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат. 27 настайдаа/

2009 он

Ц.СОДНОМДОРЖ /улсын начин/

/Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. 23 настайдаа/

2010 он

Б.ЗАЯАМАНДАХ /улсын начин/

/Ховд аймгийн Чандмань сумын харьяат. 23 настайдаа/.

Хамгийн залуу начинг мялаадаг хурдан удмын даагыг Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач, улсын начин Цэвээнжавын Дуламсүрэнгийн адуун сүргээс өгдөг билээ.

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой, үндэсний их баяр наадмаар хаанахын хэн гэдэг хүчтэн даага хөтлөх бол...



No comments: