Showing posts with label ЦААСАН БАР буюу УРАН ХАЙЧИЛБАР. Show all posts
Showing posts with label ЦААСАН БАР буюу УРАН ХАЙЧИЛБАР. Show all posts

Sunday, April 25, 2010

Сумьяа аварга ба 3 /цаасан бар/




2010.04.26.
Нэгэн шигтгээ:
Ардын хувьсгал мандан бадарснаас хойш монгол наадмын дэвжээнээ 19 аварга тодрон гэрэлтсэний отгон нь Долгорсүрэнгийн Сумьяабазар болой.

Тэр, “зургаан залуу заан” гэж нэгэн хэсэг шагшаан шуугиан болдог асан жавхлант хөвгүүдийн дундаас төрсөн ГУРАВ ДАХЬ АВАРГА. Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нар түүний өмнө энэ гүн хүндлэлт цолыг хүртсэн бөлгөө.

Тэр мөн, цэнхэр нүдэн гаригийн цэнгэлийн манлай олимпийн их наадмын нээлтэд төрийн далбаагаа мандуулсан монгол үндэсний бөхийн ГУРАВ ДАХЬ АВАРГА. Хорлоогийн Баянмөнх, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар түүний өмнө энэ чухаг нандин үүргийг гүйцэлдүүлсэн бөлгөө.

Тэр мөн, ардын их цэнгэл, монгол наадамд үзүүрлэсэн тоогоор нь аваргуудыг эрэмбэлэн жагсаавал ГУРАВ ДАХЬ АВАРГА. Улсад дөрөв "аман хүзүүдсэн" түүний өмнө тав үзүүрлэснээрээ даяар дуурсагдах дархан аварга Дарийн Дамдин, Дашдоржийн Цэрэнтогтох нар “алтан жолоо өргөн” зогсдог бөлгөө...
read more “Сумьяа аварга ба 3 /цаасан бар/”

Thursday, March 11, 2010

Зэл уртасгах цаг айсуй /цаасан бар/



2010.03.11

БЯЦХАН ШИГТГЭЭ.
Том улаан наран толгодын цаанаас цухуйж олон тэмээний бөхөн дунд хэлгийлдэн байснаа гэнэтхэн л туулай шиг үсрэн дэгдэн хөөрөх бөлгөө. Алтан харгана, хүрэн буйлс цэцэглэн замбагалж довцог толгод нэлэнхүйдээ ер бусынаар солонгорон гэрэлтэх нь говийн хаврын өнгө дуртмал нэгэн эгшин буюу.

Ботголох дөхсөн ингэ шилрэх цаг ойртоо л.

Нэг харахад, борог шавгийн толгой шүүрсэн шиг аяс намдуухан идээшилж явснаа дахиад харахад л бараа хараагүй, зүг чиггүй арилаад өгсөн байх вий. Амьтан л юм хойно, базалж өвдөөд, байж ядахаараа тийн тэшин оддог биз. Гэхдээ хаа хамаагүй газар руу явчихгүй. Ганц л зүг рүү зүтгэн зүтгэн тэмүүлдэг. Өөрөө анх эхээс унасан яг тэр газар, дэвсэг рүүгээ. Ар дээр унасан бол ар руугаа, шил дээр бол шил рүүгээ л. Хэдэн бээрийг ч үл тоон жонжуулчихна.

Тэр дагшин газраа хүрээд сая нэгэн санаа нь амардаг сан уу, ботголно. Хэд хоног, магадгүй сарын дараа хошуу нь шөмбөлзөж, үс нь галтаж сортсон “хөөрхөн юм” дагуулчихсан усандаа ирнэ дээ...

Яг одоо, говьд олон олон айлын эзэн тэмээн зэлээ сунгах тухай хүүрнэлдэн сур эрчилж, олон олон эзэгтэй уяа ногт томсон шиг завгүй суугаа. Наран наашилж, зэл уртасгах цаг дөтлөн дөтлөн айсуй.
Говийн идэр хүрэн зоо тэмээний мөрөөр дүүрэн байг дээ...
read more “Зэл уртасгах цаг айсуй /цаасан бар/”

Sunday, August 16, 2009

Ц.Бавуудорж найрагч /цаасан бар/



...Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Хүчирхэг тэнгис далайн
Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа
Хөрст дайдын
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь
сэгсрээд явчихлаа
Нарны бурхдыг үймүүлээд буцчихлаа
Цусанд гэрэлтдэг
Алтан тэнгэрсийг хураагаад явчихлаа
Цасанд дарагдсан
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа
Дорно өрнийг догшруулаад буцчихлаа
Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Нэг их том цагаан заан...
Ц.БАВУУДОРЖИЙН ШҮЛГЭЭС...
read more “Ц.Бавуудорж найрагч /цаасан бар/”

Monday, August 3, 2009

Салхитай өдөр /цаасан бар/



БЯЦХАН ШИГТГЭЭ:
Цавьдар салхитай зуны адаг сарын хул хонгор өдрүүд шувууд шиг зэллэн байна... АДУУ... энэ тэнгэрлэг амьтан салхинд биесээ нөмөрлөн уруудан зогсох нь хүртэл уянгын найргийн шад мөрүүд мэт...
read more “Салхитай өдөр /цаасан бар/”

Monday, July 20, 2009

Баярмаагийн инээмсэглэл /цаасан бар/



БЯЦХАН ШИГТГЭЭ:
...Нэгдүгээр сарын цасны
Үнэр нь хүртэл бусад сарынхаас ондоо
Нэгдүгээр сарын нарны
Амт нь хүртэл бусад сарынхаас ондоо
Нэгдүгээр сарын салхины
Чимээ нь хүртэл бусад сарынхаас ондоо
Нэгдүгээр сарын тэнгэрийн
Өнгө нь хүртэл бусад сарынхаас ондоо
Нэгдүгээр сарын
Нэгдүгээр сарын хорин найман бусад сарынхаас бүүр ондоо...
read more “Баярмаагийн инээмсэглэл /цаасан бар/”

Tuesday, July 7, 2009

С.Наран дууч /цаасан бар/



БЯЦХАН ШИГТГЭЭ:
С.Наранг Монголын эстрадын ертөнцөд энэ үедээ "газар хөдөлгөсөн" дууч гэж боддог, би... С.Наранг дэлхийн эстрадын ертөнцөд "газар хөдөлгөх" Монголын дуучдын анхдагч, түүчээ нь байгаасай гэж хүсдэг, би...
read more “С.Наран дууч /цаасан бар/”

Ц.Хүдэрчулуун мэргэн /цаасан бар/



БЯЦХАН ШИГТГЭЭ:
Гоц мэргэн харваач Цэвээний Хүдэрчулуун...
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул “хөрстэй хүргэр, цөстэй хүрэн” энэ эр хүүхэд байхдаа улсын наадамд хоёр түрүүлсэн байдаг. Хоёр түрүүлэхдээ хоёуланд нь 20 сум тавьж, хоёуланд нь 18 оносон байдаг.
Харин “насанд хүрснээсээ” хойш улсынхаа их баяр наадамд гурван удаа магнайлаад буй. Гурав магнайлахдаа гурвууланд нь 40 сум тавьж, гурвууланд нь 36 оносон байдаг...
read more “Ц.Хүдэрчулуун мэргэн /цаасан бар/”

Sunday, July 5, 2009

А.Сүхбат аварга /цаасан бар/



БЯЦХАН ШИГТГЭЭ:
...Агваансамдангийн Сүхбат гэмээнэ лагс бие, болхи хөдөлгөөнтэй нэгэн үеийн хуршмал бөхчүүдийн хоёр, гурван цагаар зууралдан “зүсэрч”, үзэгч олныг зутраан залхаасан барилдааныг хэдхэн хормын тулаанаар өндөрлөдөг болоход онцгой нөлөөлсөн их гялбаа, шаагиж, шуугисан аадар л...
Арал, жин, нас, бяраар өөрөөсөө хавьгүй илүү хүчтэнээс зориг, зүрх алдан хулгаж ухралгүй, яаж арсалдан тулалдаж болдгийн, яаж ялан дийлж болдгийн ид хавыг гайхуулсан нэгэн үеийнхний үлгэр дууриал, бахархал л...
read more “А.Сүхбат аварга /цаасан бар/”