...Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Хүчирхэг тэнгис далайн
Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа
Хөрст дайдын
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь
сэгсрээд явчихлаа
Нарны бурхдыг үймүүлээд буцчихлаа
Цусанд гэрэлтдэг
Алтан тэнгэрсийг хураагаад явчихлаа
Цасанд дарагдсан
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа
Дорно өрнийг догшруулаад буцчихлаа
Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Нэг их том цагаан заан...
Ц.БАВУУДОРЖИЙН ШҮЛГЭЭС...
No comments:
Post a Comment