Showing posts with label УЯНГЫН ТҮРЛЭГ. Show all posts
Showing posts with label УЯНГЫН ТҮРЛЭГ. Show all posts

Saturday, March 6, 2010

Хайртай...

Миний сэтгэлийн тэнгэрт
Гуниг алга
Гунигийг нь үргээж мандсан
наран чамдаа хайртай

Миний сэтгэлийн нууранд
Гуниг алга
Гунигийг нь үргээж ганганасан
ангир чамдаа хайртай

Миний сэтгэлийн аглагт
Гуниг алга
Гунигийг нь үргээж дэлбээлсэн
сэмбэрүү чамдаа хайртай

Миний сэтгэлийн хязгаарт
Гуниг алга
Гунигийг нь үргээж учирсан
хонгор чамдаа хайртай...


read more “Хайртай...”

Sunday, July 5, 2009

Толин хул

Морь манаж талд хээр хонох, уяан дээр ир нь орж буй хүлгийн эвшээхийг харах,"цамцтай хараацай" жаалуудын гийнгоог сонсох, гараанаас морьд дүрэлзэн эргэх гоо эгшнийг хүлээх... ай төгөлдөр монгол наадам. Хийморийн салхи өвөртөлж наран дотор давхилдсан морьтон түмний их цэнгэл, их баяр айсуй... хурай, хурай, хурай.

read more “Толин хул”