Saturday, March 6, 2010

Хайртай...

Миний сэтгэлийн тэнгэрт
Гуниг алга
Гунигийг нь үргээж мандсан
наран чамдаа хайртай

Миний сэтгэлийн нууранд
Гуниг алга
Гунигийг нь үргээж ганганасан
ангир чамдаа хайртай

Миний сэтгэлийн аглагт
Гуниг алга
Гунигийг нь үргээж дэлбээлсэн
сэмбэрүү чамдаа хайртай

Миний сэтгэлийн хязгаарт
Гуниг алга
Гунигийг нь үргээж учирсан
хонгор чамдаа хайртай...


No comments: