Saturday, July 2, 2011

ТУНАА


-Улсын наадмаар Баянаа аварга
хамгийн олон буюу 24 удаа тунаж барилджээ-

Ардын хувьсгалын жилүүдэд болсон улсын их баяр наадмын дэвжээнд тунаж барилдсан тоогоороо дархан аварга Х.Баянмөнх тэргүүлдэг бөлгөө. Тэрбээр улсын наадмаар нийт 24 удаа тунаж барилдсан байдаг. Улсын аварга Д.Сумьяабазар 16, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, аварга О.Балжинням нар тус бүр 15 удаа тунаж барилдсанаараа удаалж буй.

Х.Баянмөнх 24 тунахдаа дөрөвт нь өвдөг шороодож, нэг удаа хасагдаж, 18 удаа давсан байдаг бол Д.Сумьяабазар ес давж, долоо унаж, Б.Бат-Эрдэнэ 12 давж гурав унаж, А.Сүхбат долоо унаж найм давж, О.Балжинням ес унаж зургаа давсан байх жишээтэй.

Улсын цолтнууд тавын даваанд М.Мөнгөнөөс дөрвөнтөө тойрчээ

Ардын хувьсгал ялснаас хойш монголчууд 89 удаа улсынхаа их баяр наадмыг хийж. Эдгээр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд дархан аварга Д.Дамдин, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, улсын заан Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Р.Давааням, Б.Ганбат, Ч.Бямбадорж, Ч.Батзориг, улсын харцага О.Бахыт, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Г.Наваан, Ц.Лхамаа, Ц.Содномдорж нарын олон бөх аймаг, цэргийн цолтой болон улсын начин болсон хойноо хэнд ч амлагдалгүй хоёр, хоёр удаа тунаж барилдсан байна.

Харин одоогоор энэ даваанд улсын наадмаар хамгийн олон тунаж барилдсан бөхийн жагсаалтыг М.Мөнгөн арслан тэргүүлж буй.

1. М.Мөнгөн арслан /4 удаа тунаж барилдсан/

/1973 онд улсын начин Д.Баатаржавыг давсан, 1975 онд улсын начин Д.Хадбаатар /улсын аварга/-д унасан, 1976 онд улсын начин Д.Мягмар /улсын заан/-ыг давсан, 1977 онд улсын начин Д.Цэрэнтогтох /дархан аварга/-д унасан/,

2. П.Дагвасүрэн арслан /3/

/1962 онд улсын начин Г.Баттогтоход унасан, 1964 онд улсын заан Х.Баянмөнх /дархан аварга/-д унасан, 1965 онд залуу бөх Ж.Хайдав /улсын арслан/-д унасан/,

3. Д.Галдандагва начин /3/

/1972 онд улсын начин Д.Долгорсүрэн /улсын заан/-ыг давсан, 1974 онд аймгийн арслан Г.Батсүх /улсын начин/-д унасан, 1978 онд улсын начин Д.Цэрэндашид унасан/.

А.Сүхбат аваргыг зургаагийн даваанд Д.Сумьяабазар л...

Баяр наадмын зургаагийн даваанд хоёр удаа тунаж барилдсан бөх цөөнгүй. Дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Г.Цоодол, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ц.Санжаа, У.Пүрвээ, Ё.Ишгэн, З.Дүвчин, Д.Эрдэнэбат, улсын начин Ж.Авхиа гээд.

2003 оноос харцага цолтны даваа болсон энэ даваанд хамгийн олон удаа тунаж барилдсан бөх бол улсын арслан Ө.Эрдэнэ-Очир.

1. Ө.Эрдэнэ-Очир /5 удаа тунаж барилдсан/

/1963 онд залуу бөх Х.Баянмөнх /дархан аварга/-ыг давсан, 1964 онд улсын заан Х.Баянмөнх /дархан аварга/-д унасан, 1965 онд улсын заан Х.Баянмөнх /дархан аварга/-д унасан, 1968 онд улсын начин Ж.Хайдав /улсын арслан/-г давсан, 1969 онд улсын заан П.Дагвасүрэн /улсын арслан/-г давсан/,

2. Х.Баянмөнх аварга /4/

/1963 онд улсын заан Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/-д унасан, 1964 онд улсын заан Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/-г давсан, 1965 онд улсын заан Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/-г давсан, 1966 онд улсын заан Ц.Санжааг давсан/,

3. А.Сүхбат аварга /4/

/1993 онд улсын начин Ш.Батхуягийг давсан, 1997 онд улсын заан Г.Өсөхбаяр /даян аварга/-ыг давсан, 1998 онд улсын начин Б.Ганбат /улсын арслан/-ыг давсан, 1999 онд улсын заан Д.Сумьяабазар /улсын аварга/-д унасан/,

4. Д.Дамдин аварга /3/

/1953 онд улсын заан Д.Лувсанг давсан, 1954 онд залуу бөх Л.Бандихүү /улсын начин/-г давсан, 1956 онд улсын начин З.Чинбатыг давсан/,

5. П.Дагвасүрэн арслан /3/

/1969 онд улсын заан Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/-д унасан, 1970 онд улсын начин Д.Долгорсүрэн /улсын заан/-ыг давсан, 1971 онд улсын заан У.Пүрэвийг давсан/.

Д.Хадбаатар энэ даваанд хамгийн олон тунажээ

Заан даваа буюу долоогийн даваанд улсын аварга Д.Хадбаатар хамгийн олон удаа тунаж барилдсан байдаг бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв тунахдаа дөрвүүлэнд нь учраагаа давсан байна.

1. Д.Хадбаатар аварга /6 удаа тунаж барилдсан/

/1975 онд улсын начин Д.Долгорсүрэн /улсын заан/-ыг давсан, 1976 онд улсын начин М.Мөнгөн /улсын арслан/-г давсан, 1977 онд улсын начин Д.Цэрэнтогтох /дархан аварга/-д унасан, 1979 онд улсын начин З.Дүвчин /улсын заан/-г давсан, 1983 онд улсын начин З.Дүвчин /улсын заан/-г давсан, 1985 онд улсын арслан М.Мөнгөнийг давсан/,

2. Д.Сумьяабазар аварга /6/

/1996 онд улсын заан Ц.Цэрэнпунцаг /улсын гарьд/-ыг давсан, 1999 онд улсын заан Ц.Цэрэнпунцаг /улсын гарьд/-ыг давсан, 2000 онд улсын заан А.Сүхбат /даян аварга/-д унасан, 2001 онд улсын заан Г.Өсөхбаяр /даян аварга/-т унасан, 2002 онд улсын заан Г.Өсөхбаяр /даян аварга/-т унасан, 2003 онд улсын заан Ц.Цэрэнпунцаг /улсын гарьд/-ыг давсан/,

3. П.Дагвасүрэн арслан /5/

/1967 онд улсын заан Г.Дэмүүл /улсын арслан/-г давсан, 1970 онд улсын арслан Г.Дэмүүлд унасан, 1973 онд улсын начин Ч.Лундааг давсан, 1974 онд улсын начин Д.мягмар /улсын заан/-ыг давсан, 1978 онд улсын начин Д.мягмар /улсын заан/-д унасан/,

4. О.Балжинням аварга /5/

/1987 онд улсын заан Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/-д унасан, 1990 онд улсын начин П.Сүхбат /улсын гарьд/-д унасан, 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадмаар улсын начин Д.Эрдэнэбат /улсын заан/-д унасан, 1991 онд улсын начин Д.Хишигдорж /улсын заан/-ыг давсан, 1992 онд улсын заан П.Сүхбат /улсын гарьд/-д өвдөг шороодсон/,

5. Г.Дэмүүл арслан /4/

/1965 онд улсын заан Х.Баянмөнх /дархан аварга/-д унасан, 1967 онд улсын заан П.Дагвасүрэн /улсын арслан/-д унасан, 1969 онд улсын заан Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/-г давсан, 1970 онд улсын заан П.Дагвасүрэн /улсын арслан/-г давсан/.

Д.Мөнх-Эрдэнийг наймын даваанд хэн ч хазайлгаж байгаагүй

Баяр наадмын түүхэнд бяр хүчээрээ бусдыг байлдан дагуулж, товойн тодорсон аварга арслангууд наймын даваанд хамгийн олон удаа тунаж барилдсан байх юм. Наймын даваа аргагүй л наадмын үзүүр түрүүнд хэн шалгарч үлдэхийг шийдвэрлэдэг даваа гэдэг нь тодорхой.

Монгол үндэсний бөхийн түүхэнд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ энэ даваанд таван удаа тунаж бүгдэд нь давсан нь бас нэгэн амжилт болон үлджээ.

1. Х.Баянмөнх аварга /16 удаа тунаж барилдсан/

/1965 онд улсын арслан Ч.Бээжин /улсын аварга/-ыг давсан, 1966 онд улсын арслан Ж.Мөнхбат /дархан аварга/-д унасан, 1967 онд улсын аварга С.Цэрэн /даян аварга/-г давсан, 1968 онд дархан аварга Ж.Мөнхбатыг давсан, 1969 онд дархан аварга Ж.Мөнхбаттай тунаж хасагдсан, 1971 онд улсын заан П.Дагвасүрэн /улсын арслан/-г давсан, 1972 онд улсын арслан Ж.Хайдавыг давсан, 1973 онд дархан аварга Ж.Мөнхбатыг давсан, 1974 онд улсын арслан П.Дагвасүрэнг давсан, 1975 онд улсын начин Д.Хадбаатар /улсын аварга/-ыг давсан, 1977 онд улсын начин Д.Цэрэнтогтох /дархан аварга/-ыг давсан, 1978 онд улсын заан Д.Цэрэнтогтох /дархан аварга/-д унасан, 1979 онд улсын арслан Д.Цэрэнтогтох /дархан аварга/-ыг давсан, 1980 онд улсын арслан Д.Цэрэнтогтох /дархан аварга/-д унасан, 1981 онд улсын заан М.Мөнгөн /улсын арслан/-ийг давсан, 1983 онд дархан аварга Д.Цэрэнтогтоход унасан/,

2. Д.Цэрэнтогтох аварга /9/

/1977 онд дархан аварга Х.Баянмөнхөд унасан, 1978 онд дархан аварга Х.Баянмөнхийг давсан, 1979 онд дархан аварга Х.Баянмөнхөд унасан, 1980 онд дархан аварга Х.Баянмөнхийг давсан, 1983 онд дархан аварга Х.Баянмөнхийг давсан, 1985 онд улсын арслан Д.Хадбаатар /улсын аварга/-д унасан, 1987 онд улсын заан Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/-ийг давсан, 1988 онд улсын начин Д.Баяраа /улсын гарьд/-ыг давсан, 1989 онд улсын арслан Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/-д унасан/,

3. Ц.Бадамсэрээжид арслан /7/

/1950 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэнд унасан, 1951 онд улсын арслан Ж.Цэвээнравдан /улсын аварга/-д унасан, 1953 онд улсын аварга Ш.Батсуурь /дархан аварга/-д унасан, 1954 онд улсын аварга Ш.Батсуурь /дархан аварга/-ыг давсан, 1957 онд улсын арслан Д.Дамдин /дархан аварга/-д унасан, 1958 онд улсын арслан Д.Дамдин /дархан аварга/-д унасан, 1959 онд улсын заан Ж.Чойжилсүрэн /улсын арслан/-г давсан/,

4. Ж.Мөнхбат аварга /6/

/1963 онд улсын заан Л.Сосорбарам /улсын арслан/-г давсан, 1964 онд улсын аварга С.Цэрэн /даян аварга/-г давсан, 1966 онд улсын заан Х.Баянмөнх /дархан аварга/-ыг давсан, 1968 онд улсын арслан Х.Баянмөнх /дархан аварга/-д унасан, 1969 онд улсын аварга Х.Баянмөнх /дархан аварга/-тай тунаж хасагдсан, 1973 онд дархан аварга Х.Баянмөнхөд унасан/,

5. Д.Хадбаатар аварга /5/

/1975 онд дархан аварга Х.Баянмөнхөд унасан, 1976 онд улсын начин Д.Долгорсүрэн /улсын заан/-ыг давсан, 1984 онд улсын арслан М.Мөнгөнд унасан, 1985 онд дархан аварга Д.Цэрэнтогтохыг давсан, 1986 онд улсын арслан М.Мөнгөнийг давсан/,

6. Д.Мөнх-Эрдэнэ арслан /5/

/1992 онд улсын заан П.Сүхбат /улсын гарьд/-ыг давсан, 1993 онд улсын арслан О.Балжинням /улсын аварга/-ыг давсан, 1995 онд аймгийн арслан Г.Өсөхбаяр /даян аварга/-ыг давсан, 1996 онд улсын начин Д.Сумьяабазар /улсын аварга/-ыг давсан, 1997 онд улсын начин А.Сүхбат /даян аварга/-ыг давсан/.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ


No comments: