Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Харагдахгүй урсах салхи байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Баригдахгүй хөөрөх будан байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өнжин хонон будрах цас байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Өндөр тэнгэрт жиргэх жигүүртэн байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хайрын
Амтат халуун зүүд байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хан тэнгэрийн
Аясыг дагаж нүүх үүл байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Молцог манхны
Алдуул шарга нүүдэл байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Морьтой л хүн давах
Бартаа ихт уулын эрмэг цуурай байх минь яав
Нэгэн бодлын
Хотолд нэмэргүй хүн явснаас
Хотны сайхан банхар болж төрөх минь яав.
1 comment:
нэгэн бодлын
Галаадаа нэмэргүй нөхөр явснаас
Нарт тэнгэрийн дор нөмөрлөх
Шүхэр болох минь яалаа даа
Post a Comment