Sunday, April 25, 2010

Сумьяа аварга ба 3 /цаасан бар/




2010.04.26.
Нэгэн шигтгээ:
Ардын хувьсгал мандан бадарснаас хойш монгол наадмын дэвжээнээ 19 аварга тодрон гэрэлтсэний отгон нь Долгорсүрэнгийн Сумьяабазар болой.

Тэр, “зургаан залуу заан” гэж нэгэн хэсэг шагшаан шуугиан болдог асан жавхлант хөвгүүдийн дундаас төрсөн ГУРАВ ДАХЬ АВАРГА. Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нар түүний өмнө энэ гүн хүндлэлт цолыг хүртсэн бөлгөө.

Тэр мөн, цэнхэр нүдэн гаригийн цэнгэлийн манлай олимпийн их наадмын нээлтэд төрийн далбаагаа мандуулсан монгол үндэсний бөхийн ГУРАВ ДАХЬ АВАРГА. Хорлоогийн Баянмөнх, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар түүний өмнө энэ чухаг нандин үүргийг гүйцэлдүүлсэн бөлгөө.

Тэр мөн, ардын их цэнгэл, монгол наадамд үзүүрлэсэн тоогоор нь аваргуудыг эрэмбэлэн жагсаавал ГУРАВ ДАХЬ АВАРГА. Улсад дөрөв "аман хүзүүдсэн" түүний өмнө тав үзүүрлэснээрээ даяар дуурсагдах дархан аварга Дарийн Дамдин, Дашдоржийн Цэрэнтогтох нар “алтан жолоо өргөн” зогсдог бөлгөө...

1 comment:

Toshiloo said...

Та ямар гоё хайчилбар хийдэг юм бэ. Мундаг юмаа.