2010.01.24
Япон сүмогийн нэгдүгээр сарын башё зориг цөс ихт халх хөвгүүдийн ээлжит азаргалсан түрэмгийлэл дор болж, хавтай сайхан барилдаан, хавтай сайхан ялалт, амжилтаар дүүрэн өндөрлөв. Өдгөө Наран улсын үндэсний спортын дэвжээг монгол хоёр аварга эзэгнэн хотолзуулж буй.
25:13. Ийм нэгэн харьцаа саяын башёд гурвантаа тохиов. Асашёорюү их аварга макүүчи буюу дээд зиндаанд 25 дахь удаагаа магнайлж домогт их аварга Тайхо /32 түрүү/, Чиёнофүжи /31 түрүү/ нарын дараагаар гуравт бичигдлээ. 25 дахиа түрүүлэхдээ тэрбээр 13 давсан бөлгөө.
Мөнхүү, их аварга Асашёорюү, Хакухо нар сүмогийн дэвжээн дээр 25 дахь тулаанаа энэ башёд хийсэн. Урьд нь 24 удаа хүч сорьсон тэдний даваа унааны харьцаа 12:12 байсан бөгөөд шийдвэрлэх мөчид Хакухо их аварга давснаар даваагаа 13 болгож чадлаа.
Мөнхүү, энэ жил Хакухо их аварга 25 нас хүрч байгаа бол Асашёорюү их аварга арлын оронд очоод 13 дахь жилтэйгээ золгож байгаа билээ л.
No comments:
Post a Comment